Чанагдаж буй мэлхий шиг дэлхий сүйрч байна
2019/03/05

Дэлхийн цаг уурын байдал алгуурхан өөрчлөгдөж байгаа ч хүмүүс үүнийг бараг анзаарахгүй,  газар уснаар явагчид алгуурхан халж байгаа усыг мэдэрдэггүй шиг амьдарч байна гэж судлаачид мэдэгджээ.

Калифорнийн их сургуулийн уур амьсгал судлаачид мэдэгдэхдээ хүн төрөлхтөн удалгүй буцламгай усанд орсон мэлхий шиг сүйрэх ирмэгт ирээд байна гэсэн байна. Үнэхээр усанд мэлхийг хийж, усыг нь алгуурхан халаахад мэлхий энэ өөрчлөлтийг анзаардаггүй бөгөөд эцэст нь буцламгай усанд чанагддаг гашуун түүхтэй. Тэгвэл хүн төрөлхтөн ч уур амьсгалын өөрчлөлтөд яг үүн шиг тоолгүй хандаж байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд хэт хүйтэн, эсвэл хэт халуун өдрүүд олширсон болохоор хүмүүс нэг их гайхахаа больжээ. Тиймээс ч “Энэ бол чанагдаж буй мэлхийн үр дүн юм. Хүмүүс яг адилхан өөрчлөлтөд дасаж, үүнийг тоохгүй байна” хэмээн судалгааны тэргүүлэгч Фрэнсис Мур мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404