Дэлхийн шилдэг банкаар Америкийн “Citibank”-ийг нэрлэжээ.
2019/03/05

“Forbes” сэтгүүл судалгааны компанитай хамтран дэлхийн шилдэг банкнуудын жагсаалтыг гаргажээ. Үйлчлүүлэгчдийн санал бодол дээр тулгуурлан энэхүү жагсаалтыг гаргасан байна. Судалгаанд 23 орны 40 мянга гаруй хүн оролцжээ. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, банканд итгэх итгэл, үйлчлүүлэгчдэд санал болгож буй нөхцөл, үйлчилгээ, санхүүгийн зөвлөмж зэрэг үндсэн шалгуур дээр үндэслэн банкнуудыг үнэлж, жагсаалтыг гаргасан байна. Судалгааны дүнд улс орон бүрээс 5-60 шилдэг банкийг тодруулжээ

Тухайлбал, ОХУ-аас тодруулсан шилдэг 20 банкны жагсаалтад “Московский кредитный банк”, “UniCredit”, "Raiffeisen", "Сбербанк", "Кредит", “Citibank”, “Кубань” зэрэг банк багтсан байна. Харин хамгийн өндөр үнэлгээ авсан дэлхийн шилдэг банкны жагсаалтыг Нидерландын санхүүгийн конгломерат “ING Group” болон Америкийн “Citibank” тэргүүлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404