ЖДҮХС-аас зээл авсан таван гишүүнийг яллагдагчаар татжээ
2019/03/04

ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир АТГ-аас яллагдагчаар татжээ.

Улсын Ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Прокуророос тэднийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар мэдээлж байсан.

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

Үүр цайтал хуралдсан хуралдаанаас дээрх гишүүдийг шалгах үйл ажиллагаанд бүрэн эрх нь саад болохгүй гэх үндэслэлийг гаргажээ. Харин Улсын Ерөнхий прокуророос дээрх 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон үндэслэлийг тус бүрээр гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Г.Солтан эхнэрийнхээ дансаар ЖДҮХС гаас зээл авч дараа нь банкаар хүүлсэн,  Д.Дамба-Очир ЖДҮХС-аас барьцаагүй зээл авсан, Л.Энхболд бусдад өр төлөх зорилгоор зээл авсан, Б.Ундармаа сонгон шалгаруулалтаас хасагдсан компанид зээл авч өгсөн зэргийг үндэслэлдээ дурджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404