Талийгаач Л.Бямбаатай хамт хоригдож байсан 4 хүнийг суллажээ
2019/03/04

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр талийгаачтай Л.Бямбаатай хамт хоригдож байсан дөрвөн хүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын шүүхийн байгууллага талийгаачийн үхэлд цочирдож, бүгд өндрөө авсан сурагтай. Мөнгөншагай нарыг үргэлжүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн шүүгч ч,нийслэлийн прокурорын газрын улсын яллагч, АТГ-ын мөрдөгч нарт хариуцсан хэрэгт нь сэжиглэгдсэн нэг сэжигтэн амиа алдсан нь тэдний ажлын хариуцлага алдсантай холбоотой гэж буруутгаж эхэлжээ. Ингээд эхлээд талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгож, буруутай албан тушаалтан нь хариуцлагаа үүрсний дараа салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.

Сэжигтнээр татагдаад байсан шүүгч эмэгтэйн нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдоогүй ч, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хавтаст хэрэгт талийгаачийн хоригдож байсан өрөөг хянасан камерын бичлэгийг, түүний үлдээсэн гэх гурван цаас бүхий гэрээслэлийг эд мөрийн баримтаар хавсаргажээ. ШШГЕГ-аас гэрээслэл гэж мэдэгдсэн цаас дээр талийгаач нь хүүгээ ямар ч буруугүй гэхээс гадна өөрийнх нь сэжиглэгдсэн хэрэгт холбоотой зарим мэдээллийг бичсэн байсан гэнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404