Эрдэнэтийн 49% ийн хэргийн талаар прокурор юу хэлэв
2019/03/04

 

“Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүдийн бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготой” гэж тодотгосон Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай гийн ярилцлага Нийслэлийн Прокурорын газрын сайтад тавигджээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ярьсан тэрээр “УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн” гэж  ярьсан. Энэ ташаа мэдээлэл. 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас “Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээд ажиллагаа хийгдсэн байгаа” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404