Капитал банк улсад 7 тэрбумын хохирол учруулжээ
2019/03/04

Засгийн газрын тусгай сангуудад шалгалтын явцад Капитал банк улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7.0 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан байна. Гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сарын 23-нд 7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна.

Капитал банк 7 тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг тус банк зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ. 

Мөн гэрээний дагуу зээлийн эх үүсвэрийг 6 сарын дотор бүрэн гаргаж дуусгах ёстой. Энэ хугацаанаас хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан төлөөгүй байна. Тиймээс ХЭДС-гийн ажилтнууд эх үүсвэрийг буцаан татах талаар удаа дараа банкны удирдлагуудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч үл тоож, 7 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр болон алдангийг төлөхгүй өнөөг хүрчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404