Хятадад ухаалаг метро буюу жолоочгүй гал тэрэг үйлдвэрлэжээ.
2019/03/04

Саяхан Дубайд нисдэг такси үйлчилгээнд гарч дэлхий нийтийг гайхашруулсан. Технологийн гайхамшиг БНХАУ-д үргэлжилж,  жолоочгүй зорчигч тээврийн галт тэргийг үйлдвэрлэжээ. Хятадын гал тэрэг болон метро үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани хамгийн сүүлийн үеийн технологийн шинэ дэвшил бүхий ухаалаг метро бүтээснээ зарласан байна.

Жолоочгүй галт тэргийг 2020 оны эхний улиралд хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж буй гэнэ.  "Энэхүү галт тэрэг ашиглалтад орсноор дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болно" гэж Хятадын Тээврийн яамнаас уламжилжээ.

Ухаалаг галт тэрэг 50-200 км-ийн зайд хот, хот хоорондын тээвэр хийхэд тохиромжтой бөгөөд бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аяллын бүх явцыг байнга хянадаг учраас зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404