Хятадын “Huawei” компанийн захиралд 30 жилийн ял төлөвлөжээ
2019/03/04

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын хуулийнхан БНХАУ-ын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг өнгөрөгч онд  баривчилсан бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж түүнийг  буруутгаж буй юм. Мэн Ваньжоуд 30 хүртэлх жилийн ял төлөвлөж буйгаа АНУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн ба энэ амралтын өдөр түүнийг АНУ-ын хүлээлгэн өгөхийг Канадын талаас хүссэн аж.

Тэгвэл Мэн Ваньжоу өчигдөр Канадын эрх баригчдыг шалтгаангүйгээр өөрийг нь баривчлан хорьж, улмаар АНУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж буруутгаж, тэрбээр шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.  Түүний өмгөөлөгч нэхэмжлэлийг Ванкувер хот дахь Британийн Колумби мужийн Дээд шүүхэд гаргаж, түүний бичсэн өргөдөл зэргийг хавсаргасан гэнэ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "АНУ, Канадын эрх баригчид улс төрийн гэмт хэрэг үйлдэж, буруугүй хүнийг буруутгаж байна" гэж мэдэгджээ. тМэн Ваньжоу баривчлагдаад 10 өдрийн дараа 10 сая ам.доллар барьцаанд өгч батлан даалтаар суллагдаад байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404