Дүүргийн ЖДҮ эрхлэгчид Хятадын зах зээлд гарна
2019/03/04

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд “Ганц мод” хилийн боомт дахь Монгол худалдааны төвийн төслийг танилцуулжээ. ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран дээрх ажлыг зохион байгуулжээ. 

БНХАУ-ын Баяннуур хотын “Ганц мод” хилийн боомтод Монгол худалдааны төв шинээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа.  Тиймээс дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хятадын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдан борлуулах боломж нээгдэж байгаа юм.

Төслийн хэлэлцүүлэгт дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал А.Гэрэлт-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404