Израилийн Ерөнхий сайд авлигын хэргээр ял сонсоно
2019/03/01

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгаж, яллахаар төлөвлөснийг тус улсын Ерөнхий прокурор мэдэгджээ. Түүнийг 3 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд "Өнгөрсөн хугацаанд чинээлэг иргэдээс их хэмжээний бэлэг нэрийн дор авлига авч, тэдэнд ашигтай мэдээллээр хангасан,  Израильд төрсөн холливуудын нэрт найруулагч Арнон Милчан, Австралийн тэрбумтан Жеймс Паркер нараас дэлхийд хэдхэн ширхэг үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн оргилуун дарс, ховорт тооцогдох  навчин тамхи, үнэт эдлэл зэргийг бэлгэнд авсан, эдгээр бэлэгний нийт дүн 264,100 ам.доллар" гэж Ерөнхий прокурор мэдэгдсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404