Бага насны хүүхдэд баталгаагүй хүнс худалдаалахгүй байх санаачилгыг давалгаалан дэмжье
2019/03/01

Бэлэн гоймон нь ходоод гэдсэнд муу нөлөөтэйг хүнсчид дахин дахин баталсаар байдаг ч бэлэн гоймонг дэлхий нийтээр өргөн хэрэглэсээр байна. Харин сүүлийн үед Хятад Солонгосын бэлэн гоймон болон зайдас зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэж боловсруулж байгаа талаар огиудас хүрэм элдэв видео бичлэг олон нийтийн сүлжээнд  тавигдаж байгаагаас энэ чиглэлийн хэрэглээ манай улсад багасаж байгаа бололтой.

 

Хятадын элдэв үнэр амттай, будагтай хүнсний бүтээгдэхүүнүүд ялангуяа сургуулийн ойр орчимд их хэмжээгээр худалдаалагдаж байсныг 2 жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр болиулсан.

Бага насныханд баталгаагүй хүнс худалдаалахгүй байх санаачилгыг  "Cu Mongolia" сүлжээ дэлгүүр үргэлжлүүллээ. Тэд гуравдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн 16-аас доош насныханд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй гэдгээ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн өсвөр насны үйлчлүүлэгчид өөрийн бичиг баримтаа шалгуулаад бэлэн гоймон худалдан авахыг зөвлөжээ. Сүүлийн үед цахим хуудсаар “CU Mongolia”, “Circle K Mongolia” зэрэг түргэн хоолны сүлжээ дэлгүүрүүд сургуулийн орчимд нээгдэх болсон. Улмаар бага ангийн сурагчид хүүхдийн эрүүл мэндэд нэн хортой бэлэн гоймонг ихээр худалдан авч хэрэглэх болсон талаар багагүй шүүмжилж буй. Тэгвэл дээрх шийдвэр цаг үеэ олсон, хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хийж буй зөв ажил боллоо гэж иргэд сайшааж байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404