Д.Ганбаяр: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрүүд хүчин төгөлдөр бус
2019/03/01

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолууд бүгд хүчин төгөлдөр бус

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хууль бусаар сонгогдсон хүмүүс байгаа тул ТУЗ-аас гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус" хэмээн Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр хэллээ. 

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр тэр ийнхүү мэдэгдсэн бөгөөд  "Уул уурхайн яам хариуцсан ТУЗ-ийн дарга Баяраа нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдож ТУЗ-ийн гишүүн болоогүй. 2019.10.8-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Баярчимэг гэдэг Уул уурхайн яамны хуулийн мэргэжилтэн ТУЗ-ийн гишүүн болсон байсан. Гэтэл УУЯ Баярчимэгийг ТУЗ-ийн гишүүнээс болиулж Баярааг ТУЗ-ийн дарга болгосон. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолууд бүгд хүчин төгөлдөр бус. Учир нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн ТУЗ-ийн гишүүд томилогдох ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилогдоогүй хүн компанийнхаа ТУЗ-ын гишүүн болоод дарга нь болоод компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тийм учраас ТУЗ-ийн гаргаж байгаа бүх хууль тогтоомж хүчин төгөлдөр бус” гэв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны ээлжит хурлаар хаалттай хувьцаат компани болсон байдаг. Хаалттай хувьцаат компани болоод дахиад бүртгүүлсэн учраас үнэт цаасны зах зээлийн хуулиар үйл ажиллагаагаа мөрдөж явах ёстой. Гэтэл үнэт цаасны зах зээлийн дагуу мөрдөхөд санхүүгийн зохицуулах хорооноос баталсан үнэт цаас гаргагчын мэдээлэл ил тод байдлын тухай журам гэж байгаа. Энэ журмын дагуу жилийн болон компанийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийг тогтмол нээлттэй болгох ёстой байдаг. Ил тод байдал маш хангалтгүй байгаа” гэлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404