Хүүхэд 6 нас хүрэх хугацаанд суутан байдаг
2019/02/28

Хүүхэд эхээс төрөөд 3 нас хүртэлх хугацаанд “гэгээнтэн” байдаг. 6 нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалгаа байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрөлхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна.

...Хүүхэд 2 насандаа урьдах амьдралаа санаж эхлээд 7 насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар 11 нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв. Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. 11 нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. 

11 нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл.

Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрөлхтөний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм.

“Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.

... Сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ.  

Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ “хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.

Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс “үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс “цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс “дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн “биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд “хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.

6 хүртэлх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялгаар том хүнтэй тэнцээд ирдэг байна.

 

Доктор Л.Түдэвийн гаргалгаа, зөвлөмжөөс...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404