Эцэг эхчүүдийн анхааралгүй байдал гэмтнүүдэд олз болдог!
2019/02/28
Томчуудын буруугаас хонгор үрс минь насаараа сэтгэлийн шаналантай, насаараа эрэмдэг болж бас хорвоог орхисоор байна. Бүсгүй зорчиж хурдтай давхиснаас үр хүүхдээ аюулд оруулах, хайхрамжгүй хяналтгүй орхисноос гэмт этгээдийн олз болох, хэн нэгний дутуу хийж орхисон цахилгааны утас, бөглөөгүй нүх, таглаагүй траншейн гээд алхам бүрт нь тэдэнд минь аюул заналхийлж байна. 
Саяхан нийслэл хотын хэмжээнд орон сууцан дахь бага насны хүүхэдтэй айлуудын судалгааг гаргаж улмаар хуурч мэхлэх замаар гэрт чинь орж айлган сүрдүүлж эд зүйлийг нь хулгайлдаг Ш-ийг баривчилжээ. Хэргийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Тухайн этгээд эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах зэргээр айлгадаг байжээ. 
 
Хүүхэд хүчирхийлсэн, хүүхэд алга болсон гээд аймшигт хэргүүд мартагдаагүй эхийн нулимс хатаагүй байхад томчууд дахиад л хариуцлагагүй байдлаасаа болж үр хүүхдүүдээ хохироосоор байна. Эцэг эхчүүд томчууд минь ямар аймшигтай ороо бусгаа нийгэмд амьдарч байгаагаа хүн бүр ухамсарлаж үр хүүхдээ  анхаарч үүрэг хариуцлагаа жаахан нэмэгдүүлье томчууд минь. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404