Ард банкны амьсгаа давчидсан өдрүүд
2019/02/28

1996 онд үнэмлэхүй олонх болж ялалт байгуулсан Ардчилсан холбоо эвслийнхэн "Банк идве" гэсэн санаачилгад зангидсан гар шиг нэгдэж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нар тэргүүлж, уг операцийг Ерөнхийлөгч асан П.Очирбат ханцуй шамлан дэмжиж байсан гэдэг.

Тэд эхний ээлжинд Ард банкийг онилжээ. Учир нь Ард банк 130 салбартай, 99 тооцооны касстай, 1500 ажиллагсадтай, ажилчдын 50 байртай, өдөрт 64 тэрбум төгрөгийн гүйлгээ хийдэг арилжааны хүчирхэг банк байжээ. 

Банкийг дампууруулах нууц операцийг 1996.09.15-нд хийж, Ерөнхий сайд Спикер нар Ард банкийг хүчээр эзлэх тушаалын төсөлтэй танилцаж баталжээ. Ерөнхий сайд М.Энхсайхан" Би банк оролдохгүй өөр юугаар оролдох вэ. Ард түмэн сайндаа л 7 хоног босно. Би яаж дарахаа бодсон" гэж хэлсэн байдаг. Тэр санасандаа хүрсэн. Операци төлөвлөгөөнд нь унах машин, дайрах цэрэг, номхотгох цагдаа, мөнгө лацдах гээд бүгдийг төлөвлөсөн байв. Эхлээд тэд банкаар баахан мөнгө тараалгаж зээлдүүлжээ. Зээлдэгсэд нь тэдний ах дүү хамаатан найз нөхдүүд байсан бөгөөд дараа нь зээлдүүлсэн мөнгийг найдваргүй өр болгож цагаатгасан байдаг.  Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчөөр өөрийн хүн болох Б.Саранг томилж, банкны орлогчуудын эрхийг түдгэлзүүлэв. Б.Саран болон шинээр Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Үнэнбат нар банк дампууруулах ажилд шуурхайлан орж пассив нь активаасаа хэтэрсэн гэсэн хуурамч шалтгаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг 100%, иргэдийн дансны үлдэгдлийн 20%ийг  булааж авчээ. Тэр сарын нэгэн Баасан гаригийн орой 100-гаад хүн Ард банкийг бүсэлж дотор нь байсан хүмүүсийг 48 цагийн турш хорьсон байдаг. Ийнхүү М.Энхсайханы Засгийн газар санасандаа хүрч Ард банкны амь тасарчээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404