4 тонн алтны хэрэг /ХХ дугаар зууны шилдэг луйвраас.../
2019/02/28

Ахмадууддаа тэтгэврийг нь ч тавьж чадахгүй болтлоо хямарч, алдарт 20 дугаар тогтоол гарч идэж уух хүртэл хомсдсон үе байв. Нэг л өдөр "Монгол улсын сан хөмрөг хоосорчээ" гэсэн мэдээлэл цацагджээ. "Хэдэн залуус мөрийтэй тоглоод долларын өрөнд орж улсын сан хөмрөгийг хоосолжээ" гэсэн мэдээлэл Үнэн сонинд нийтлэгдэв. 

Монголбанкны мэргэжилтэн Н.Жаргалсайхан /Монголбанкны захирал асан Н.Золжаргалын ах/,   Д.Сүх-Эрдэнэ нар дилер тоглож алдсан долларын барьцаанд тийнхүү 4 тонн алтыг Монголбанкнаас гаргасан байна. Тодруулбал,  1991 оны 2 сарын 25 нд Шадар сайд Да.Ганболд 15 тоот захирамж гаргаж Улсын нөөцийн алтнаас нийт 4 тонн алтыг Лондон руу ачуулж, тэдний дилер тоглоод алдсан долларын өрөнд өгчээ. Тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, ЕС Д.Бямбасүрэн нар мэдэж байсан бөгөөд алт ачуулахыг зөвшөөрсөн аж.

Төв банкныхан тэр үед ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан гэдэг. Д.Бямбасүрэнгийн Засгийн газар Аюулаас хамгаалах, тагнуул цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагасан, Ардын хяналтыг устгасан Улсын Прокурорыг шахалтанд оруулж дэм өгч байсан учраас энэ хэрэгт саад хориг болох хэн ч байгаагүй ажээ. Бас хэн ч илчилж дуугарч чадахгүй байсан гэдэг. Харин ахмад банкир Д.Данзан гэгч анх энэ хэргийг нийтэд зарлан илчилж тухайн цаг үеийн баатар болж байв. 

Дараа нь гайхалтай үйл явдал болсон нь 4 тонн алт буюу тухайн үеийн 90 сая доллараар тоглочихсон Н.Жаргалсайхан мэргэжилтэн Монголбанкны захирлаар томилогджээ. Тэр захирал болсныхоо дараа 3,6 сая долларыг дахин гаргаж Элдэв-Очир кинотеатрыг Хөрөнгийн бирж болгон өөрчилсөн бөгөөд уг барилгыг засахад Монголбанк валют төлөх нь хачин хэрэг байсан төдийгүй ард түмний хөрөнгөөр тоглож улсын сан хөмрөг цөлмөсөн этгээдийг дээлийг нь нөмрүүлэх байтал дэвшүүлэн шагнасан нь иргэдийн гайхашралыг төрүүлж байв. Хөрөнгийн биржийн барилгын засвар дууссаны маргааш нь л Н.Жаргалсайханы дүү Н.Золжаргал Хөрөнгийн биржийн захирлаар очжээ.

Н.Жаргалсайхан Д.Сүх-Эрдэнэ нар улсад нийт 90 сая долларын хохирол учруулсан бөгөөд  Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын 1992 онд П.Жасрайд хүлээлгэж өгсөн өрийн данс дэндүү зузаан болсон байсан аж. Уггтаа бол энэ хэрэг 2 хүний тоглоомд алдсан долларын хэрэг биш, хэсэг бүлгийн шилдэг луйвар байлаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Зочин66.181.178.166
Анхны луйвар бүгд мэдэж байгаа
2019/03/05
Huts117.111.16.129
Ulaan hamralsan byanbasvren odoo tegd l hutsaad l suuj bdg bzdee.
2019/03/10
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404