МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөн ихтэй болох нь
2019/02/28

МҮХАҮТ-ын ХХ их хурал Соёлын төв өргөөнд  болж байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэ их хурлаар МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар 

  • МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
  • МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
  • МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

МҮХАҮТ-ын Дүрмийн дагуу Танхимын удирдах байгууллагууд, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох ажил дүрмийн дагуу Их хурлаас шууд нэр дэвших журмаар явагддаг бөгөөд танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна

Бизнесийн томоохон ААН, компанийн удирдлагаас олон хүн нэр дэвшиж буй, энэ удаагийн МҮХАҮТ-ын удирдах багийн сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болохоор байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404