Ц.Нямдоржийг өрсөж зайлуулах гээд байгаагийн цаана юу нуугдаж байна?
2019/02/27

Монгол Улсын иргэний амьд явах эрхийг хангах, хамгаалах чиглэлээр яаралтай зөвлөмж гаргах ёстой” хэмээн хуульчид мэдээлж Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан. "Амиа алдсан шүүгчийн хэргийн хувьд яагаад Баасан гарагт хорьсон бэ, яагаад амь насаа алдсанаас хойш бүтэн 7 цагийн дараа ар гэрийнхэнд мэдэгдсэн бэ гэх мэтээр ноцтой зөрчлүүд гараад байна. Энэ мэт хүний амьд явах эрхийг зөрчсөн олон хэргүүд гарсаар байхад  хуулийн салбарынхан яагаад мэдээлэл хийдэггүй юм бэ?, яагаад хууль зүй дотоод хэргийн сайд ард түмнээсээ уучлалт гуйдаггүй юм" хэмээн тэд бухимдлаа илэрхийлж ХЗДХ-ийн сайд ажлаа өгөх ёстой гэж үзсэн юм. Харин Ц.Нямдорж сайд үүнийг улстөрийн захиалгатай ажил" гэж үзэж байгаа юм.

Тэрээр" Ийм асуудалд ул суурьтай хандахгүй бол хүн хэлмэгдлүүлж, хохироох гээд байдаг. Хариуцлага тооцох асуудлыг сүүлийн хоёр, гурав хоногт л надруу чиглүүллээ. Би хариуцлага тооцох нь тооцно. Гэхдээ яг ном журмаар нь асуудалд хандана. Энэ асуудал хариуцлага алдсан эсэх дүгнэлтийг хууль хяналтынхан дүгнэлт гаргасан тохиолдолд тийм хүн хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, хариуцлага тооцно гэж бодож байна. Хэн хариуцлага хүлээх ёстой гэдэг нь тогтоогдоно. Харин намайг хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа бол шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж "дугуй эргэчих" гээд байгаа учраас тэрнээс өрсөж, далимдуулж байгаа зүйлүүд бий" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404