Хуульчид Ц.Нямдоржийг огцрохыг шаардав
2019/02/27

ШШГЕГ-ын 461-р Цагдан хорих байранд шүүгч амиа алдсан хэргийн талаар хуульчид мэдээлэл хийсэн тэрээр уг хэрэг явдалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал гуйж, хариуцлага хүлээн ажлаа хүлээлгэж өгөхийг шаардав.

“ХЗДХЯ-ны харъяа хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан хуульч эмэгтэй амь насаа алдсан. Төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэн амь насаа алдсан анхны тохиолдол биш. Та бүхний санаж байгаагаар ЗТХЯ-ны удирдах ажилтан, хуульч ажлын байран дээрээ амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авч байсан. Хамгийн сүүлд Увс аймагт цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан. Энэ мөн л ХЗДХЯ-ны харъяа, Хил хамгаалах ерөнхий газарт хамаарах асуудал. Дээрээс нь Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байдаг цэргийн ангийн байлдагч амь насаа алдсан хэрэг шалгагдаж байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал хэрэг шиг гардаг боллоо. Зэрлэгшсэн нийгэм рүү явж байна. Хуульчид бид зүгээр хараад сууж байж чадсангүй. Ноцтой хэргүүд ар араасаа гарсан байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж таг дуугүй суугаад байна. Амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа олон асуудалд иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлалт гуйж, сайн дураараа огцрохыг шаардаж байна” хэмээн хуульчид Ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404