Б.Махбалыг ирэх сарын 18 нд шүүнэ
2019/02/27

 

Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ё холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр анхан шатны шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Гэвч хурал хойшилсон тэрээр  ирэх гуравдугаар сарын 18-ны 10:00 цагт явуулахаар товложээ.

Өнөөдрийн хуралдааны шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ренчинхорол, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нар, улсын яллагч Ж.Энх-Амгалан, өмгөөлөгчөөр Д.Батбаяр, З.Хүрэлсүх, М.Алтанцэцэг, Ч.Отгонбаатар, Ш.Мягмарцэрэн нар ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404