17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа
2019/02/27
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт даалгав. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болгов.
- Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.
- Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2826 га талбайг ойжуулсан байна.
- Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтов.
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.
- Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.
- Нэр бүхий 17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа. Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
7 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
7 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
7 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
7 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
7 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
7 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
7 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
7 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
7 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
7 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
7 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
7 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
7 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
7 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
7 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
7 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
7 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
7 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
7 сарын өмнө