Дээврийн мөс хайлж дээрээс унаж гэмтээх эрсдэлтэй байгааг анхааруулжээ
2019/02/27

Урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд иргэд гол гатлахдаа мөс цөмрөхөөс болгоомжлохыг Онцгой байдлын газраас анхааруулсаар байгаа байна. Мөн байшин,  орон сууцны дээврийн цас хайлж,  дээврээс унжсан мөс унах эрсдэл үүссэн бөгөөд өндөр байшин, барилгын дээвэр дээрх цас, мөс хайлж байшингийн булан тохойгоор явах хүмүүсийн дээрээс мөс унах, гэмтээх аюултай байгаа учраас иргэдийг болгоомжлохыг сэрэмжлүүлжээ. Автомашинтай иргэд ч байшингийн булан тохойд автомашинаа тавихгүй байх хэрэгтэй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404