С.Амарсайханыг эсэргүүцэгчид олон байна.
2019/02/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус хуралдаан 14.30 цагийн байдлаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчид нууцаар санал хураах гэж байна.

Нийслэл Засаг даргагүй бүтэн гурван сар болж байгаа бөгөөд өмнөх НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох  асуудлыг хэлэлцэж, улмаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө нэрээ дэвшүүлснээр олонхийн санал авсан юм. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2 дугаар сарын 15-нд түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан юм. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүргийнхээ дагуу өнөөдөр хуралдаж байна. 

Хотын Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун, “Өмнөх хуралдаан шиг саналын хайрцагт нэр харуулаад хийх, утсаар зургийг аваад харуулах зэрэг булхайтай явдал гаргахгүй байх” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, “НИТХ-ын энэ удаагийн ээлжит хуралдааныг ямар нэг дарамт шахалтгүйгээр явуулж төлөөлөгчдийг саналаа чөлөөтэй өгөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэв.

Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр  монголын худалдаачдын холбооны төлөөллүүд хурлын танхимын гадна С.Амарсайхныг эсэргүүцэж байна гэх утга бүхий лоозон барин зогсчээ.  Тэрээр "ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй. Өнөөдөр энд ирсэн шалтгаан бол нийт худалдаачдынхаа төлөө юм. Ард түмнээ боддог зөв сэтгэлтэй хүн хотын дарга болох ёстой” гэсэн шаардлагыг тавьж байв. Тэднийг цагдаагийн байгууллага руу саатуулан авч явсан байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404