Хотын даргын томилгоо сүр дуулиантай болох нь ээ
2019/02/26

НИТХ 100 хувийн ирцтэйгээр  Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлээд байгаа.

Харин төлөөлөгч С.Мөнхчулуун бие даан нэр дэвшиж байгаа тэрээр "Би нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж байна. Өмнө нь би нэрээ дэвшүүлээд МАН-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Өнөөдөр бас НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээсээ чөлөөлөгдөж байна. Тиймээс би бие даан нэр дэвшүүлж байна" гэсэн юм. 

НИТХ-ын хуралдаанаар иргэн Э.Бямбацэрэн нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлж байгаа талаараа бичиг ирүүлжээ. Гэвч нийслэлийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч, нам, эвслээс нэр дэвшүүлдэг байна. Тиймээс нэрийг нь дэвшүүлэх боломжгүй гэдгийг хурал  даргалагч тайлбарласан. 

Тооллогын комисс батлах эсэх асуудал дээр маргаан үүсч Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан бөгөөд төлөөлөгч Э.Бат-үүл “Өнөөдрийн хурал Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ. Б.Батнасан хурлыг удирдаж чадна гэж С.Амарсайхан сонгосон байх. Гэтэл Б.Батнасан юу ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн оруулсан асуудал нь хууль зөрчсөн бол заавал горимын санал оруулж санал хураадаг. Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу" гээд хурал даргалагчийг өөрчлөх горимын санал оруулсан юм. 

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад өрсөлдөгчдийн санал хураалтыг зохион байгуулах комиссыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр 2 намын бүлгээс дахин завсарлага авсан. Өмнөх хурлын тооллогын комиссын таван гишүүний бүрэлдэхүүнд Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нар байсан юм.

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404