Жинхэнэ Кимийн уулзалтаас өмнө Кимийг албадан гаргажээ
2019/02/25

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай адилхан төрхөөрөө алдаршаад буй Ховард Икс гэгчийг өнөөдөр Вьетнамын нийслэл Ханой хотоос албадан гаргаж, нутаг буцаасан тэрээр Ханойгоос Хонконг орох шууд нислэгт түүнийг суулгажээ. Ховард Икс нисэхийнхээ өмнө "Ким Чен Унтай адилхан харагддаг гэх шалтгаанаар улсаасаа хөөж байгаа нь жинхэнэ гэмт хэрэг. Би үнэхээр гомдолтой байна. Үнэхээр итгэхийн аргагүй юм" гэж хэлсэн байна. Вьетнамын тал "Ховард Икс визний зөрчилтэй байсан учир албадан гаргахаар боллоо" гэж дээрх үйлдлээ тайлбарлажээ.

Хулхи Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай адилхан харагддаг, элэглэгч Рассел Уайтын хамтаар Ханой хотын дуурийн театрын өмнөх талбайд удирдагчдыг элэглэж байсан гэнэ. 

Харин хулхи Трампыг Вьетнамын тал улсаасаа албадан гаргаагүй байгаа аж. Түүнийг Трамптай ижилхэн хувцаслахгүй байхыг анхааруулж, ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авахаа сануулжээ. 

Хулхи Трамп, Ким нар Вьетнамд өнгөрүүлэх долоо хоногийн төлөвлөгөө гаргасан байжээ. Тэд олон нийтийн газраар явж, өөрсдийн бэлдсэн шоугаа үзүүлэхээс гадна иллэг хийлгэх, гольф тоглохоор төлөвлөж байсан ч ийнхүү талаар өнгөрлөө. Жинхэнэ ТРАМП-КИМ нарын уулзалт энэ сарын 27-28 өдөр зохион байгуулагдах ба Вьетнамын тал уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404