Хувьчлагдсан төрийн өмчийг шалгана
2019/02/25

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчтэй холбоотой асуудлаар уулзалт хийлээ. 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолыг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Өмнө нь хувьчлагдсан 928 төрийн өмч өнөөдөр ямар байдлаар ашиглагдаж байна, үндсэн зорилгоосоо гажсан уу, тэнд ажиллаж байсан албан хаагчдын нийгмийн асуудал шийдэгдсэн үү. Аж ахуйн нэгжүүд ногдол ашиг тараах хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй байна уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Үүний дараагаар 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тогтоолын төсөл УИХ-д өргөн баригдсан. Энэ тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулж, холбогдох байгууллагуудад шалгалт явуулна.  Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын  ээлжит чуулган хийхэд танилцуулна" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404