Нисэх онгоц барьцаалахыг завдсан этгээдийг устгажээ
2019/02/25

Бангладешийн нийслэл Дака хотоос Дубайг зорин хөөрсөн нисэх онгоцыг барьцаалахыг завдсан зорчигчийг Бангладешийн аюулаас хамгаалах хүчний ажилтнууд буудан хөнөөсөн байна.

Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, гэмт этгээд гар буутай гэдгээ анхааруулсан аж. Нисэх онгоцыг Читтагонг боомтод ослын буулт хийсний дараа аюулаас хамгаалах хүчний ажилтнууд онгоцонд нэвтрэн оржээ.

Нийт 148 зорчигч болон нисэх багийн ажилтнуудыг нисэх онгоцноос аюулгүй буулгажээ. Гэмт этгээд нисэх онгоцыг ямар зорилгоор барьцаалахыг завдсаныг хараахан тодорхойлоогүй байна.

“Гэмт этгээд нь 25 орчим насны эрэгтэй байсан. Түүнийг бууж өгөхийг шаардан баривчлахыг оролдсон боловч татгалзсан тул гал нээсэн” гэж аюулаас хамгаалах хүчний ажилтнууд “AFP” агентлагт мэдээлжээ. Мөн тэрбээр Бангладеш улсын иргэн байсан бөгөөд түүний биеэс гар буунаас өөр аюул учруулах зэвсэг олдоогүй аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404