Колумбийн дипломатчид Венесуэлийг орхижээ
2019/02/25

Колумб улсын дөрвөн дипломат ажилтан Венесуэлээс гарч, нутаг буцсан байна. Дипломатууд Венесуэлийн Сан-Антонио, Сан-Кристобаль, Пуэрто-Аякучо болон Сан-Карлос-дель-Сулия хот дахь Консулын газруудыг удирдаж байжээ. Тэд бүгд хамгийн ойр орших хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжин явганаар хил нэвтэрсэн байна.

Венесуэлд суугаа Колумбийн Элчин сайд Херман Кастаньеда ням гарагт Богота руу буцна гэдгээ өмнө нь мэдэгджээ.

Хөрш Колумби улсаас дипломат харилцаагаа тасалж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгдсэн билээ. Манай улсын дипломат ажилтнууд ойрын хугацаанд Венесуэл улсаас гарна гэж Колумбийн Гадаад хэргийн сайд Карлос Ольмес Трухильогийн мэдэгдэлд дурджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404