Эртний олдворыг гадныханд зарах гэж байсныг илрүүлжээ
2019/02/22

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдворууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирснийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд 30 настай эрэгтэй Б, 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 35 саяас 10 мянган жилийн өмнө хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсний зарим яс болох эрүү, шүд, толгойн ясны хэсэг, эвэрний дугалмай, шилбэний хэсэг зэрэг болох нь Палентологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна. Тус хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404