ТРАМП-КИМ нарын уулзалтад Вьетнам ихээхэн ач холбогдол өгч байна
2019/02/22
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт энэ сарын 27-28 өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдах юм. 

Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд удирдагч болсноосоо хойш анх удаагаа Вьетнам улсад айчлах гэж буй. Тэрбээр Трамптай уулзахаасаа хоёр өдрийн өмнө Вьетнам улсад очно. Харин  Ким Чен Ун тэргүүтэй Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд галт тэргээр зорьсон газраа очиж магадгүй байгаа талаар "CNN" агентлаг мэдээлэв.

Галт тэргээр Ханой орохын тулд 3,000 гаруй км замыг туулах ба хоёр өдрийг зарцуулах гэнэ.  Гэхдээ удирдагчийн аюулгүй байдлын улмаас Пхеньянаас хэрхэн Ханой орох асуудлыг албаныхан чандлан нууцалж байна. Ким Чен Ун гурван ч удаа галт тэргээрээ хэнд ч мэдэгдэхгүй БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм. Харин Трамп уулзалт болох өдөр Вашингтоноос Ханой хотноо ирэх юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404