А.Сүхбатад юу тохиолдов?
2019/02/21

УИХ-ын гишүүн А.Сүхбат долоо хоногийн өмнө  гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа гэнэ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа явахаар гарсан ч өнөөдрийг хүртэл ар гэрийнхэнтэйгээ холбогдохгүй сураг тасраад байгаа аж. Гишүүний туслах нь ч түүнийг хаачсаныг мэдэхгүй байгаа бөгөөд  “Гишүүний утас холбогдохгүй байна. Хаашаа явахаа хэлээгүй” хэмээн хариулжээ. Тээр жил УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хэд хоног сураггүй алга болж орон даяараа түгшиж байсан тэрээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг иридуим утсаар илрүүлж олж очиж байсан. Энэ удаа А.Сүхбат гишүүн маань экс гишүүн шиг амарч зугаацаж явна уу эсвэл ямар нэг муу юм тохиолдов уу, юутай ч одоогоор сүржин даржин мэдээлэл тараагүй, цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404