Ирэх Мягмар гаригт хотын даргын томилгоог дахин хэлэлцэнэ
2019/02/21

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлож, энэ сарын 26-нд 11.00 цагаас хуралдахаар болжээ. НИТХ-аас С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхи дэмжиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгож, шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм. Хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой. 

Ирэх Мягмар гаригт НИТХ-ын ээлжит бусаар ийнхүү Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна. С.Мөнхчулууныг намаас гарсанд тооцсон ч тэрээр нэрээ дахин дэвшүүлнэ гэдгнээ С.Мөнхчулуун мэдэгдсэн. Харин түүнтэй НИТХ-ын дарга С.Амарсайхан дахин өрсөлдөх бололтой. Энэ удаад ч хотын даргын томилгоог эцэслэж чадах эсэх нь тун эргэлзээтэй юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404