60 тэрбумын А.Ганбаатар МАН-аас хөөгдлөө
2019/02/21

МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс хассан. Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооны Хяналтын хорооноос шийдвэр гаргаж, А.Ганбаатарыг МАН-аас хаслаа. Түүнийг намын дүрэм зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан хэмээн үзжээ. А.Ганбаатар нь 60 тэрбумын хэрэгт нэр холбогддог. Тэрбээр төрийн албыг хэрхэн наймаалцах тухай М.Энхболд, Ц.Сандуй нартай ярилцсан хэмээн буруутгагддаг юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404