ХЗБХ: Байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, 8 хууль батлуулжээ
2019/02/21

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын товч тайлан-

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар 7 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3  тогтоолын төсөл, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргав.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулагдан 10 удаа хуралдаж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан 1 танилцуулга /санал, дүгнэлт/-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 8 хууль, Улсын Их Хурлын 3 тогтоолыг  батлууллаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404