“60 тэрбум”-аар нээлттэй сонсгол явуулахыг гишүүд дэмжжээ
2018/06/23

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 11 гишүүн дэмжээд байгаа юм байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм.
Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсголд оролцох, мөн  УИХ-ын гишүүдийг ч уриалж байгаа юм.
Мөн тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудал тодорхой болтол өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404