Индонези 2032 оны Олимпын наадмыг зохион байгуулахыг хүсчээ
2019/02/21

2032 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулахаар Индонези улс  Олон улсын олимпын хороонд албан ёсоор хүсэлт өгчээ.  Швейцар улсад суугаа Индонезын Элчин сайд Мулиаман Хадад хоёрдугаар сарын 11-нд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн нэрийн өмнөөс ОУОХ-нд захидал илгээсэн байна. Индонезын эрх баригчид өнгөрсөн онд Азийн наадмыг амжилттай зохион байгуулсны дараа хүсэлтээ өгөхөөр шийджээ. БНСУ болон БНАСАУ хамтран 2032 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ мөн өгөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404