ОХУ-ын арми ухаалаг утас, таблет ашиглахгүй
2019/02/21

ОХУ-ын Төрийн Дум  ОХУ-ын армид алба хааж буй албан хаагч хувьдаа ухаалаг гар утас, таблет, мэдээлэл түгээх, хадгалах зориулалтай төхөөрөмж хадгалахыг ХАТУУ хориглосон хууль баталжээ.  Уг хуулийг 408 гишүүн 100 хувийн саналаар баталсан байна. Алба хаагчид ухаалаг утас бус  зөвхөн мессеж бичих, дуудлага хийх боломжтой утас хэрэглэх аж. 

Мөн ухаалаг төхөөрөмжөөс татгалзахаас гадна цэргийн алба хаагчид нийгмийн сүлжээнд анги нэгтгэл, зэвсэг, алба хаагчдын зураг болон гэр бүл, хувийн чанартай зураг нийтлэхийг хоригложээ.  Сүүлийн хэдэн жил Оросын армийнхан улсын нууцын зэрэглэлтэй зураг болон хувийн мэдээллээ нэг нэгэнгүй өгүүлсэн гэрэл зураг, бичлэг олноор байршуулж, дайснуудад өөрсдөө бэлэн хоол бэлдэж өгч буйг Ерөнхийлөгч В.Путин эрс буруутгаж байсан юм.  2015 онд Сирид энхтайван тогтоохоор илгээгдсэн Орос цэргүүдийг мөн ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглосон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404