Архивын лавлагаа авах гэж аймаг, дүүрэг хооронд явах шаардлагагүй болжээ
2019/02/21

Нийгмийн даатгалын байгууллага хоорондоо болон гуравдагч байгууллага руу даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг цахимжуулжээ. Ингэснээр иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсныг өөрчилсөн байна. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн өндөр настан тэтгэврээ тогтоолгохоор материалаа өгөхөд Увс аймагт ажилласан жил нь баталгаажаагүй байсан гэж тооцвол тухайн иргэн өөрөө явж Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс цаасан лавлагаа авдаг байсанбол  одоо Сонгинохайрхан дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хүсэлт бичээд өгчихөд л хангалттай. Иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо архивын мэдээллийг цахимаар солилцож эхэлснээр даатгуулагчийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж байгаа хэрэг юм" гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баасанжалба мэдээлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404