Польш Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгана
2019/02/21

Зөвлөлтийн дайчдад зориулан Польш улсад босгосон хөшөө дурсгалуудын 100 орчмыг нь буулгасан байна. Тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреев “Бидэнд тооцоо, баримттай мэдээ бий” гэж ОХУ-ын Элчин сайд дурдаад, сүүлийн жилүүдэд Польшийн эрх баригчид хөшөө дурсгалуудыг буулгасан талаар мэдээлэхгүй байхыг оролдох болсон. Бидний хийсэн тооцоогоор 2014 оноос хойш 100 орчим хөшөөг буулгасан байна. Одоо буулгах ёстой 100 гаруй хөшөө үлдээд байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын дипломат ажилтнууд  ЗХУ-ын армийн генерал Иван Черняховскийн амиа алдсан газарт очиж, түүнийг дурсан хүндэтгэл үзүүлжээ. Польшийн хойд нутгийн Пененжно хотын ойролцоо орших уг газарт босгосон хөшөөг 2015 онд Польшийн эрх баригчдын шийдвэрээр буулгасан байна. Коммунизм эвсэл дарангуйлан захирах дэглэмийг сурталчлахыг хориглосон хууль Польш улсад 2017 оны намар хүчин төгөлдөр болжээ. Уг хуульд 450 гаруй хөшөө дурсгалыг буулгах тухай заасан бөгөөд үүний 230 нь Зөвлөлтийн Улаан армийн дайчдад зориулсан хөшөө ажээ. Өнгөрсөн жил Польшид Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдэд зориулсан хөшөө дурсгалыг буулгахад ОХУ-ын Гадаад харилцааны яам Польшийг хөшөө дурсгалд дайн зарлалаа хэмээн буруутгаж байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404