13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн давж заалдах шүүх хурал болно
2019/02/21

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Очир" төвийн зочид буудалд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины хэргийн эцсийн шатны шүүх хурал 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноон ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан.

Харин Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргаад байгаа. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404