Их Британи Монгол улсын далбаагаар чимсэн галт тэрэг үйлчилнэ
2019/02/19

Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг үйлчилгээнд гарлаа. Тэрээр энэ сарын 19-22-нд манай улсын хойноос өмнөд өргөргийн дагуу буюу ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрэх юм. Уг аялал Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулагдсан аж.

Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын хаалтын арга хэмжээний хүрээнд Британийн Элчин сайдын яам тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ болон Замын-Үүд чиглэлийн галт тэргийг найрамдалт харилцааны бэлгэдэл болгон хоёр орны далбаагаар өвөрмөц байдлаар чимсэн бөгөөд Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж буй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404