Сирид дэлбэрэлт болж олон хүн амь үрэгджээ
2019/02/19

Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид хоёр дэлбэрэлт болсны улмаас 24 хүн амь үрэгдсэн бөгөөд 4 нь бага насны хүүхэд байсан аж. Үүний зэрэгцээ олон арван иргэн шархадсан байна.  Дээрх байгууллагын мэдэгдэлд тэмдэглэснээр, эхний дэлбэрэлт тээврийн хэрэгсэлд суурилуулсан тэсрэх төхөөргөөс үүдэлтэй бол уг ослын газарт түргэн тусламж ирж байх үед өөр нэг дэлбэрэлт болсон ажээ.

Энэ халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Идлиб муж нь Сирийн сөрөг хүчнүүдийн сүүлийн томоохон түшиц газар юм. Тус бүс нутагт “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт даврагсдын бүлэглэл хяналтаа өргөжүүлсээр байгаа ажээ. Ерөнхийлөгч Башар-аль-Асадын Засгийн газар Идлибийн эргэн тойрны бүс нутгийг бөмбөгдсөний улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404