Хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулах уу
2019/02/19

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.   Тиймээс хуулийн дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулах заалттай. Үүний дараа буюу НИТХ-ын санал болгосон хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах юм.

Одоогоор НИТХ-ын хуралдааны тов гараагүй ч энэ долоо хоногтоо багтаж хуралдах сурагтай байна. 

Юутай ч өмнөх өрсөлдөөнд олонхийн санал авсан С.Мөнхчулуун дахин хүч үзнэ гэдгээ мэдэгдээд буй. Мөн Г.Амарбаясгалан, С.Амарсайхан нар нэр дэвших тухай яригдаж байгаа аж. Хэрэв С.Мөнхчулуун дахин олонхийн санал авбал улстөрийн нөхцөл байдал сонирхолтой болох бол уу

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404