Хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
2019/02/18

Өмнөговь аймагт Гашуунсухайт дахь гаалийн ажилтнууд  хар тамхи илрүүлжээ. Монгол Улсын иргэн “Т”  биедээ мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Нийт хоёр сая орчим төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Тус боомтын хилийн алба, тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж эхэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404