Ховд голд осолдсон хүүг олоогүй байна
2019/02/18

Ховд голд осолдсон зургаан настай хүүг аймгийн аврах ангийн есөн алба хаагч хайж байна. Тэрээр эхний өдөр 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир  эрлийг түр зогсоон маргааш өдөр нь  эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж  шумбалт  хийжээ.  Голын урсгал дагуу 350 метр урттай, дөрвөн метрийн өргөнтэй мөсийг цөмлөж, хоёр аврагч, 12 удаагийн шумбалт хийж,  голын эрэг дагуу явганаар 12 км-т, завиар зургаан  км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй аж. Өнөөдөр 09.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн хүмүүс нийлсэн 90 гаруй хүмүүс Ховд голын эрэг дагуу цогцсыг хайж байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404