Хүүхдүүдийн үзэл бодол дуу хоолойг зургаар илэрхийлсэн үзэсгэлэн нээгдлээ
2019/02/18

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.

“Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарласан бөгөөд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ. Дээрх уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн удаад “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүүхдүүд бидний нүдээр” сэдэвтэйгээр орон даяар зарлагдаж нийт 160 гаруй бүтээл хүлээн авч байлаа. "Гинжийг тасал" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн 2019 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404