С.Мөнхчулуун дахин нэр дэвшинэ, С.Амарсайхан Г.Амарбаясгалан нар яах бол...?
2019/02/18

Нийслэлийн Засаг даргын суудалд НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч сунгаанд ялаад байгаа С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.  Ерөнхий сайд татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй ч  С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Гэхдээ хотын даргын сонголт дахин явагдах нь тодорхойгүй байна.  Хотын шар ордны жиг жуг сонсвол өрсөлдөөнд ялагдсан С.Амарсайхан НИТХ-ын даргын суудлаа өгөхгүй гэсэн тэрээр Засаг дарга ч болохгүй гэж бухимдсан сурагтай. Ялагдчихаад засаг даргын суудалд хээв нэг заларчихвал тэр нэг хэсэгтээ л төрд хасах оноотой, түмэнд сайн нүүргүй болох нь тодорхой. Харин МАН-ын генсек Г.Амарбаясгалан хотын даргад томилогдож магадгүй шинэ мэдээ сэмхэн дуулдах болов. ЖДҮ-гийн сангаас гэр бүл, хамаатан саднаараа зээл авчихсан нь олонд ил болсон тэрээр нэр хүнд нь  навс уначихсан байгаа энэ үед түүнийг хотын даргад нэр дэвшүүлэх нь зохимжгүй. Энэ мэтээр одоогийн кандидатуудын хэн нь ч боломжгүй харагдаж байна. Гэвч Хотын Мээрийг НИТХ дотроосоо томилохоор санал нэгдчихсэн учраас 45 төлөөлөгчөөс хэн нэгэн нь Су.Батболдын орыг залгамжлах нь тодорхой. Юутай ч хотын даргагүй 2 сар болчихлоо, цаашид ч үргэлжлэх бололтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404