Трамп Ш.Абэг, Абэ Д.Трампыг нэр дэвшүүлжээ
2019/02/18

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрөгч долоо хоногт Японы Ерөнхий сайд Шинзо Абэг энэ жилийн Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Тэрээр “АНУ-БНАСАУ хооронд албан ёсны хэлэлцээр хийх үед Ш.Абе маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний байгуулсан гавьяаг хэн ч мартах учиргүй” гэж байсан юм.

Харин Ш.Абэ энэ шагналд Д.Трампыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Ш.Абэ “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг зогсооход АНУ олон улсыг тэргүүлэн оролцож, амжилттай ажилласаныг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж байна” гэж мэдэгдэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404