"Амазон" компани өнгөрсөн онд 10 гаруй тэрбум $-ын ашигтай ажиллажээ
2019/02/18

Цахим худалдааны хамгийн том байгууллагуудын нэг "Амазон" компани өнгөрсөн онд нийт 11.2 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Гэхдээ АНУ-д нэг ч долларын орлогын татвар төлөөгүй гэнэ.

Тус компани 2017 онд 5.6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан ч мөн л орлогын татварт мөнгө төлөөгүй ажээ. Энэ нь тэдний хувьд хоёр дахь жилээ дараалан татварт мөнгө төлөөгүй тохиолдол болж байна. 2017 онд гаргасан шинэ хуулиас үүдэн тус компани ийнхүү сүүлийн хоёр жил дараалан орлогын татвар төлөхгүй өнгөрөөд буй юм байна. Сонирхуулахад,  “Амазон” компани 2018 оны дөрөвдүгээр улиралд нийт 72.4 тэрбум ам.долларын орлого олжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404