Талийгаач Ш.Алтантуяа нууц гэрээнүүдэд оролцсон байжээ
2019/02/14

13 жилийн өмнө Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн хэргийг мөрдөж буй Малайзын талтай Францын “Suaram” хүний эрхийн байгууллагынхан уулзсан байна. Тус уулзалтын үеэр “Ш.Алтантуяагийн нэр Францаас шумбагч онгоц худалдан авах Малайзын засгийн газрын гэрээнд хэд хэдэн удаа дурдагдсан байсан ба Францын тал авлигын хэрэгт илүү анхаарал хандуулаад хүн амины хэрэгт төдийлөн нухацтай хандахгүй байна” гэж хүний эрхийн өмгөөлөгч Аполине Кагнат шүүмжилжээ. Түүний хэлснээр дээрх гэрээ худалдан авах болон худалдан авсны дараах гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан бөгөөд талийгаач эмэгтэй хоёр дахь гэрээнд орчуулагчаар оролцсон гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгахад оролцсон Францын прокурорын баримт, нотолгоон дунд уг гэрээний хоёр дахь гэрээ байсан бөгөөд тэнд Ш.Алтантуяагийн нэр удаа дараа дурдагдсан байсан гэжээ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404